Skip links

Нууцлалын бодлого

Нууцлалын бодлого

Байгууллага нь SaveTime аппликэйшн, системийг ашиглан олж авсан Хэрэглэгч, албан байгууллагын мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй, чандлан хадгална. Байгууллага нь Хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн Байгууллагын дотоод маркетинг, борлуулалт, бизнес төлөвлөгөө зэрэгт ашиглах эрхтэй.

Байгууллага нь Хэрэглэгчийн хувь хүний нууцад хамаарах мэдээллийн аюулгүй, бүрэн байдлыг хангах үүднээс SaveTime business вэбсайт болон утасны аппликэйшн руу хандсан аливаа зөвшөөрөлгүй хууль бус хандалт болон уг мэдээллийг задруулах, устгахаас урьдчилан сэргийлэх, хамгаалахад шаардлагатай өөрөөс шалтгаалах бүх талын арга хэмжээг авна.

Хэрэглэгч өөрийн SaveTime дахь бүртгэлийн мэдээллийн нууцлалыг хадгалах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас өөрт учирсан гэм хор, хохирол, алдагдлыг Байгууллагаас нэхэмжлэх эрхгүй.

Мэдээллийн бодлого

Байгууллага нь Хэрэглэгч, үйлчлүүлэгчийн аппликэйшн дээр хийсэн үйлдлүүд болон хэрэглэгчийн холбогдсон төхөөрөмжийн мэдээллийг системдээ хадгалдаг бөгөөд энэхүү мэдээллийг цаашид хэрэглэгчдэд илүү оновчтой мэдээлэл хүргэх мөн цахим халдлагаас урьдчилан хамгаалах зорилготой ашигладаг болно.

Хэрэглэгчийн мэдээлэл

Хэрэглэгчийн утасны дугаар, Имэйл, сошиал хаягууд гэх мэт мэдээллүүд болно. Хэрэглэгчийн үйлчилгээ авсан цэг болон үйлчлүүлж дууссан цэгийн мэдээлэлийг бүртгэнэ.

Төхөөрөмжийн мэдээлэл

Үйлдлийн систем, техник хангамж, програм хангамжийн хувилбар, төхөөрөмжийн код (Device ID), апп болон файлын нэр, төрөл, зэрэг мэдээлэл багтана.

Хувийн мэдээллээ устгах

Хэрэв та “SaveTime” системээр дамжин цугларсан өөрийн Хэрэглэгчийн мэдээллийг устгуулах хүсэлтэй байгаа бол [email protected] имэйл хаягаар хүсэлтээ илгээнэ үү. Хүсэлт илгээхдээ өөрийн “SaveTime” системд бүртгүүлсэн буюу нэвтэрч ордог хаягийг тодорхой зааж өгөх хэрэгтэй ба бид таныг мөн эсэхийг шалгахын тулд утасны дугаар, хамгийн сүүлийн үйлдэл зэрэг мэдээллийг тулгаж шалгах болно. Бид хүсэлт илгээснээс хойш ажлын 10 хоногт таны Хэрэглэгчийн мэдээллийг устгаж танд мэдэгдэх болно.

Home
Account
Cart
Search
Судлах
Чирэх
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.