Бүртгэлийн урамшуулал
👋
Та яг одоо апп-аа үнэгүй татан олон олон компаны урамшуулалд хамрагдаарай!
Бүртгэлийн урамшуулал
Та яг одоо апп-аа үнэгүй татан олон олон компаны урамшуулалд хамрагдаарай!
1. Ерөнхий нөхцөл
1.1. Хэрэглэгчийн бүртгэл болон бусад хэсэгт оруулах мэдээллийг хэрэглэгч үнэн зөв оруулах үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүйгээс болж үүсэх эрсдэлийг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцах үүрэгтэй.
2. Үйлчилгээний төрөл
2.1. Цаг захиалах үйлчилгээ: Хэрэглэгч өөрийн хүсэл сонирхолоор savetime аппликэйшн дээр бүртгэлтэй байгууллагуудаас үйлчилгээ авах, цаг захиалах эрхтэй.
2.2. Хэрэглэгч мөн бизнес эрхлэгчээр бүртгүүлэн бизнес эрхлэх боломжтой.
2.3. Үйлчилгээ цуцлах: Хэрэглэгчийн хүсэлтийг үндэслэн гуравдагч этгээд болон SaveTime харилцагчаас ирсэн санал хүсэлтийн дагуу үйлчилгээг буцааж болно.
3. Үйлчилгээ авах журам
3.1. Хэрэглэгч SaveTime application-аар дамжуулан бизнес эрхлэгч байгууллагуудад урьдчилсан цаг захиалах, авах үйлчилгээ эхэлнэ.
3.2. Хэрэглэгч өөрийн үйлчлүүлэх цаг, өдөр, хугацаа, байршил, ажилтан сонгох гэсэн өөрийн мэдээллийг үнэн зөв өгөх үүрэгтэй. Энэ үүргээ зохих журмын дагуу гүйцэтгээгүйгээс болж гарах эрсдэлийг хэрэглэгч бүрэн хариуцна.
3.3. Хэрэглэгчийн захиалсан хугацаанд үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсон тохиолдолд урьдчилсан мэдэгдэх, урьдчилан мэдэгдээгүйн улмаас үйлчилүүлэгчид учрах эрсдэлийг бизнес эрхлэгч бүрэн хариуцна.
3.4. SaveTime app-ыг дур мэдэн өөр зүй зохисгүй байдлаар ашиглах, зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно. Учирсан хохирлыг “Сэйвтайм Ворлд” ХХК-д бүрэн барагдуулах үүрэгтэй.
3.5. Хэрэглэгч өөрийн үйлчлүүлэх хугацаандаа үйлчлүүлж дууссаны дараа энэхүү үйлчилгээ нь дууссанд тооцно. Мөн хоёр тал тохиролцон хугацааг хойшлуулж, урагшлуулан дахин тохируулах боломжтой.
3.6. Үйлчилгээ дууссан болохыг аппликэйшн дээр мэдэгдэж хоёр тал баталгаажуулна.
4. Буцаалтын журам
4.1. Хэрэглэгчийн хүсэлтийг үндэслэн бизнес эрхлэгч нь буцаах захиалга үүсгэснээр буцаах үйлчилгээ эхэлнэ.
4.2. Хэрэглэгч үйлчилгээгээ буцаахдаа үндсэн шалтгаанаа мөн өөрийн захиалга өгсөн аккаунт хаягаараа буцаах хүсэлт өгөх үүрэгтэй. Энэхүү үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас үүссэн аливаа маргаан, Сэйвтайм-д учирсан хохирлыг хэрэглэгч бүрэн хариуцна.
4.3. Сэйвтайм-д дараад тохиолдолд хэрэглэгчийн буцаах захиалгыг татгалзах эрхтэй:
5. Үйлчилгээний төлбөр төлөх нөхцөл
5.1. Хэрэглэгч сонгосон үйлчилгээнийхээ төлбөрийн нэхэмжлэлийг гар утасны аппликэйшнаа ашиглан бүрэн төлөлт хийж үйлчилгээ авах эрх үүснэ.
5.2. Бизнес эрхлэгч байгууллага үнийн дүн оруулаагүй, үйлчилгээ үзүүлсэний дараа төлбөр бодогдох тохиолдолд тухайн бизнес эрхлэгчид та төлбөрөө төлөх боломжтой.
5.3. Төлбөрийн боломжууд: Хэрэглэгч төлбөрийг дараах аргуудын аль нэгээр төлбөр төлөх боломжтой.
5.4. Саатуулах эрх: Хэрэглэгч үйлчилгээний төлбөрийг өгөөгүй тохиолдолд үйлчилгээ түр хугацаанд төлбөр төлөгдтөл хүлээгдэх төлөвт байна.
6. Нууц хадгалах үүрэг
6.1. Сэйвтайм нь хэрэглэгчийн бүртгэлийн мэдээллийг чанд хадгалах үүрэг хүлээнэ.
6.2. Дараах тохиолдолд 7.1-т заасан нууцлалыг задруулсан гэж үзэхгүй:
7. Мэдэгдэл баталгаа
7.1. Хэрэглэгч дараах баталгааг сэйвтайм-д гаргаж байна.
8. Давагдашгүй хүчин зүйл
8.1. Талуудын хүсэл зоригоос үл хамааран гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл (Дайн байлдаан, иргэдийн бослого хөдөлгөөн, нийтийг хамарсан өвчлөлт, түүний улмаас тавьсан хорио цээр, бүх нийтийн бэлэн байдал, онц байдал зарлах, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, бүслэлт, тээврийн хориг, газар хөдлөлт, үер, гал түймэр, гэх мэт)-ийн улмаас Сэйвтайм нь үйлчилгээний нөхцөлөөр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд уг хүчин зүйлс үргэлжлэх хугацаагаар үүргийн гүйцэтгэлийн хугацааг сунгана. Энэ тохиолдолд Сэйвтайм нь хэрэглэгчид боломжит хугацааны дотор мэдэгдэх үүрэгтэй.
8.2. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэл 3 сараас дээш хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд аль нэг талын санаачилгаар Үйлчилгээг цуцалж болно.
8.3. Гэрээний 9.1-д заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд Хэрэглэгч нь Сэйвтайм-аас учирсан хохирлоо нөхөн төлөхийг шаардах эрхгүй.
8.4. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл тохиолдсон боловч Сэйвтайм үйлчилгээний нөхцөлөөр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж Хэрэглэгч Үйлчилгээ авсаар байгаа бол Хэрэглэгч Үйлчилгээний төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.
9. Бусад
9.1. Маргаан шийдвэрлэх. Талууд аливаа зөрчилдөөн, маргааныг эвийн журмаар харилцан тохиролцож шийдвэрлэнэ. Хэрэв эвээр шийдвэрлэж чадаагүй бол Монгол улсын шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх эртхэй.
9.2. Үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулах. Сэйвтайм нь хэдийд ч үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй. Уг өөрчлөлтийн талаар гар утасны аппликейшн эсвэл хэрэглэгчийн бүртгэлтэй цахим хаягт мэдэгдэл илгээснээр хэрэглэгчид мэдэгдсэнд тооцно.
9.3. Үйлчилгээний нөхцөлийн аль нэг заалт хүчин төгөлдөр бус болохыг шүүх тогтоосон нь үйлчилгээний нөхцөлийн бусад хэсгийн хууль зүйн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.
Adding {{itemName}} to cart
Added {{itemName}} to cart