Үндсэн бичлэг эхлэхдээ Монголын өнөөгийн нийгмийг харуулсан бичлэгээр эхэлъе. Өнөөгийн нийгмийн утаа, машины түгжрэл, гэр хороолол, сайжруулсан түлш, түүхий нүүрс, өнөөгийн агаарын чанар стандарт хэрхэн байгааг харуулах. Тэгээд эдгээр асуудлуудыг шийдэх хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх, хийсэн ажлуудыг шат дараатайгаар үзүүлэх, ярилцлага авах, газар дээрх орчин нөхцөлийн сайжруулалт өөрчлөлт, сургалт хөтөлбөрүүдийш оруулах. Мөн цаашдын зорилт, зорилгоор ямар ямар ажлууд хийгдэх, Монгол оронд ямар үр өгөөжтэй, ямар өөрчлөлтүүд гарч болохыг хоолой уншиж болон хэн нэг нь төлөөлөн ярилцлага өгөх байдлаар хийх санаа байна.